|
Манай компани нь санхүүгийн тайлангийн аудит, зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг "баг"-аар чанартай гүйцэтгэх зорилгоор өмнө нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байсан дөрвөн аудитын компаниудыг нэгтгэж, 1999 онд "НИММ Аудит" ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Манай компани дэлхийн 105 орны 590 гишүүн байгууллага, (компани)-ийг гишүүнээр элсүүлсэн аудит, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг Nexia олон улсын байгууллагын гишүүн компани бөгөөд уг байгууллага болон Сангийн Яам, ММНБИ болон бусад төр, олон нийтийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудаас мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, чанарын хяналт хийж, зөвлөгөө өгөх зэргээр бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаад талархаж байдаг юм.
Бид олон улсын түвшинд ажилладаг тэргүүлэгч аудитын байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллагатай хамтран ажиллаж, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар зах зээлээ тэлэх бодлого баримталж байна.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлсэнээр харилцагч, хамтран ажилладаг түнш байгууллагууддаа илүү өргөн хүрээний чанартай үйлчилгээ үзүүлж, "Бидний үйлчилгээ таны нэр төрийн баталгаа" хэмээн эрхэм зорилгоо нэр төртэй хэрэгжүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бидэнтэй хамтран ажилладаг бүх байгуулага болон компанийн хувь нийлүүлэгчид, ажилчиддаа талархал илэрхийлье. |